Танин мэдэхүй

iTerm2 болон Color Themes

Өдийг хүртэл, ихэвчлэн client side програмууд бичиж байсан болохоор IDE ашиглаж бичдэг байлаа. Харин саяхнаас server side програм бичиж үзэж байгаа юм. Өмнөх бичлэг дээр дурдсанаар, server дээрээ шууд code-оо бичээд явах нь амар болохоор Vim ашиглаж байгаа. Харин одоохондоо Vim-ыг сайн ашиглаж чадахгүй байгаа болохоор, mouse ашигладаг болговол арай хялбар юм болов уу гэж бодтол, OS X-ын үндсэн terminal нь mouse-тай нэг л сайн ажиллаж өгдөггүй юм байна. Интернет-ээс хайтал, ALT товч дарангаа mouse дээрээ дарвал болдог л юм шиг байна. Тэгэхдээ л хэрэглэхэд нэг л эвгүй юм. Тэгтэл iTerm2 гээд дажгүй terminal байдаг юм байна. Command+Enter дарангуут шууд дэлгэц дүүрэн болоод, Command+Tab дарангуут шинэ цонх үүсээд, бас Command+Left/Right-аар tab хоорондоо шилжээд амар юм. Бас mouse ажиллана.

Тэгээд нэгэнт олон цагаар iTerm2-ын дэлгэцийг ширтэж суух юм чинь, нүдэнд эвтэйхэн color theme сонгох хэрэгтэй байх. Хайж явтал Tomorrow Theme гээд дажгүй color theme-үүд байна. Зөвхөн iTerm2 гэлтгүй өөр олон IDE болон editor-үүдэд зориулсан file-ууд байна. Миний яг одоо хэрэглэж байгаа нь бол Tomorrow Night гэдэг нь, дараах байдлаар харагдана.

Bash, Vim, Git

Өмнөх бичлэг дээр SAKURA Internet гээд компаниас shared host авсан гэж бичиж байсан. Тэгээд тэрэн дээрээ Bash, Vim, Git 3-ыг суулгах болсон юм. Юуны түрүүнд энэ 3 нь юу вэ гэдгийг товчхон дурьдая.

  • Bash гэдэг нь нэгэн төрлийн shell юм. OS X дээр цаанаасаа тохируулчихсан ирдэг юм. Би OS X хэрэглэдэг болохоор, яагаад ч юм Bash дээр дасчихсан. Тийм болохоор суулгая гэж бодсон юм.
  • Vim гэдэг нь command line editor-ын нэг төрөл. Бас Emacs гээд text editor байгаа, гэхдээ олон хүмүүс Vim нь илүү гэлцэх юм билээ. Зарим хүмүүс “GUI-тэй олон хүчтэй editor-ууд байхад яагаад заавал хэрэглэхэд хэцүү command line editor хэрэглэх ёстой юм?” гэж бодож магадгүй. Би ч гэсэн хааяа тэгж боддог. Гэхдээ миний хувьд command line editor ашиглах нэг шалтгаан байдаг. Тэр нь server дээрх file-ыг шууд засварлах явдал юм. Ганц 2 мөр засварлахын төлөө, өөрийнхөө компьютер дээр засварлаад, тэр зассан file-аа FTP эсвэл SSH-ээр server-рүүгээ хуулаад байх төвөгтэй шүү дээ. Сүүлийн үед PHP code-ыг бол дандаа Vim ашиглаад шууд server дээрээ бичээд явдаг болчихсон. Сайн судалвал бараг юм бүхнийг хийж болохоор нэлээн хүчтэй editor юм шиг байна лээ. Бүгдийг нь сурахад хэцүү ч, юуны түрүүнд, copy, paste, undo, redo, search, replace гэх мэт энгийн үйлдлүүдийг сураад авах хэрэгтэй гэж бодож байна.
  • Git гэдэг нь нэгэн төрлийн version control system юм. Өмнө нь Монголд ажилдаг байхдаа SVN гэдэг version control system ашиглаж байсан. Тэгэхдээ дэлхийн чиг хандлага ер нь Git-рүү чиглээд байгаа юм шиг санагдаад байгаа болохоор бичсэн source code-оо Git-ээр удирдаж байхыг санал болгож байна. Мөн GitHub гээд үнэгүй source code-оо байрлуулдаг үйлчилгээ байгаа.

За ингээд SAKURA Internet дахь shared host дээрээ хэрхэн энэ 3-ыг суулгасан талаараа бичье.

Continue reading…

SAKURA Internet болон WordPress

Японд амьдардаг болохоор, бас яагаад ч юм, Япон компани үйлчилгээ сайтай гэдэг мухар сүсэг маягийн зүйлтэй болчихсон болохоор, Японы SAKURA Internet гээд компаниас shared host авлаа. Зөвхөн блог хөтлөх төдий болохоор, standart plan-ыг нь сонголоо. Нэг таалагдсан зүйл нь SSH холболт зөвшөөрөгдсөн. Нээрээ өмнө нь barbayar.com гэсэн хаягтай байсан ч, тэр хаягаа буцааж олж чадаагүйн улмаас barbayar.net гэсэн шинэ хаяг авлаа. Одооноос barbayar.net гэсэн хаягаар явах байх.

Бас блог хөтлөхөд хамгийн тохиромжтой CMS гээд интернетээс хайтал WordPress гэдэг CMS нэлээн дажгүй юм шиг болохоор нь, блогоо түүн дээр хөтлөх боллоо.

WordPress нь Англи хэл дээр, бас би блогоо Монгол хэл дээр хөтөлж байгаа болохоор, зарим нэгэн зүйлийг нь орчуулахыг хүслээ. Баахан интернетээр хайсны үр дүнд бага сага мэдээлэл олж авлаа.

Юуны түрүүнд тохиргооны file(wp-config.php) дээр хэлээ тохируулж өгнө.  Үүний тулд дарах өөрчлөлтийг хийнэ.

Continue reading…