Сан Франциско .vs Токио

Сан Францискод ирээд 8 сар болчихлоо. 8 жил амьдарсан Японтойгоо хальт харьцуулж юм бичмээр санагдлаа.
Ер нь бол нэлээн таалагдаж байгаа. Өөрийнхөө мэргэжлийн хүмүүсийн талаас хараад харьцуулж бичье.

Цалин
Дундаж цалин Токиогоос 2-4 их. Хэрвээ үнэхээр чадвартай бол дээд хязгаар бараг байхгүй. Тэгэхдээ өртөг бас адил 2-4 дахин их. Тэгэхээр, цалингаас зардлаа хасаад үлдэх мөнгө(saving) чинь бас 2-4 дахин их гэсэн үг.
Зардлын хамгийн их хэсгийг нь байр эзлэнэ. Токиод бол 1000$ гаран байранд төлдөг байсан бол, энд 4000$ орчим. Хэрвээ гэр бүлтэй бол, suburb-уудад л амьдарсан нь дээр.

Ажиллах орчин
10, 11 гэж ирээд 6, 7 гээд тарна. Токиод бол бараг 9-өөс орой 10, 11 хүртэл ажиллах бол энгийн үзэгдэл байлаа.
Бас эндхийн компаниуд эхнээсээ хязгааргүй цалинтай амралттай болж эхэлж байгаа. Манай эндэх оффис бас хязгааргүй. Менежертэйгээ ярьж тохироод, ажил цалгардхааргүй бол амралтаа дуртайгаараа авна.
Бас гэрээсээ ажиллаж болно. Цаг нь flex time болохоор, ажлаа хийж байвал, дуртай үедээ ирээд дуртай үедээ харьж болно. Тэгэхдээ, мэдээж хурал нтр-дээ суух хэрэгтэй. Япончууд шиг flex time гэчихээд, өглөө 10-т, орой 6-д хурал оруулж новшрохгүй. Ер нь бол life balance сайн.
Хамт ажиллаж байгаа хүмүүс нь үнэн дажгүй. Чадахгүй гарууд нь, эсвэл ядаргаатай зантай гаруудыг халчихдаг болохоор, дандаа гайгүйнүүд нь шигшигдээд үлдчихдэг юм шиг байгаан. Токиод нээх ядаргаатай хүмүүстэй хамт ажиллаж байгаагүй ч, өөр багийн 2, 3 хүнтэй хэрүүл хийж байсан удаа бол байгаа. Тэд нар бол энд 7 хонохгүй халагдана.
Бас ажил дээрээ зүгээр найз нтр ээ дагуулаад ороод ирж болно. Нэг залуу ямар ч байсан, интернетээр танилцсан гээд нэг залууг ажил дээр өдрөөс орой хүртэл байлгасан нь, үнэхээр сонин санагдсанаа нуух юун. Зарим компани, амьтад бас зөвшөөрдөг тул нохой муур нтрээ аваад ирж болно.
Ер нь ажлаа хийж чадаад, мал зан гаргахгүй явж байвал асуудалгүй, эрх чөлөөтэй.
Бас миний мэдэх ихэнх компаниуд хоол нь цаанаасаа болохоор, ажлын өдрүүдэд бараг мөнгө үрэхгүй.

Боломж
Хэрвээ өөрөө ямар нэгэн startup байгуулмаар бол, хөрөнгө оруулагч нар энд хөрөнгө оруулъя гээд сууж байна. Бараг өдөр болгон хөрөнгө оруулагч болон, шинийг санаачлагч нарыг холбох event болно. Мэдээж, хүн болгонд шинээ санаа байгаа болохоор өрсөлдөөн их.
Бас мэргэжил нэгт хүмүүс их болохоор, бүх төрлийн мэдлэгээ солилцох уулзалт болно. Ажлаа солимоор бол, компаниуд чадвартай инженер авах гээд очерлоод байж байна.
Байнга, LinkedIn-ээр чинь, энд тэндхийн компаниудын recruiter-ээс mail ирнэ.
Үе үе, зарим компаниуд, зөвхөн инженерүүдэд зориулсан party зохион байгуулж, LinkedIn-ээр иниженерүүд лүү party-нийхаа урилгыг явуулж, ажилд авахыг оролдоно.
Ер нь юу хиймээр байна, тэр чигэлэлээр чинь ажиллаж байгаа компани бол заалттай байна.

Виз
Виз бол бараг дэлхийд хамгийн хэцүү нь байх. Энэтхэг, Хятадын шилдэг сургуулиудыг төгссөн инженерүүд, энд ирэх гээд очер үүсгэчихсэн байгаа байх. Ажиллахын тулд, H1B гэдэг виз хэрэгтэй.
Тэрийг нь авхын тулд, 4 сараас өмнө offer авах ёстой. Тэгээд, offer авсан компани чинь 4 сараас чиний өмнөөс apply хийнэ. жил бүр 200 мянга гаран хүн apply хийгээд 65 мянган хүн тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, чинийн гарал угсаа, чадвар, offer өгсөн компаниас чинь үл хамааран, чиний Америкт ажиллах эрх авах магадлал чинь 30% гэсэн үг. Хэрвээ чи азтай 30%-ын нэг бол, 10сараас эхлэн ажиллах эрхтэй болно.
Харин нэгэнт H1B визтэй бол зүгээр шилжүүлчихэж болно. Тэгэхээр H1B-гүй бол, сонголт бол хэдхээн том компаниуд, эсвэл энд ирж master degree хийхээс өөр аргагүй болно гэсэн үг.
Ямар ч байсан, аймар чадвартай байж, зүгээр л виз авхын тулд, master degree-ээр Америкт ирсэн хүмүүстэй зөндөө таарч байсан.

Аюулгүй байдал
За энэ талаар юу ч харьцуулахав. Бараг өдөр болгон л хүн буудуулж үхдэг юм шиг байгаан, энд.
Тэгэхдээ Токиог бодвол хамаагүй жижигхэн хот, дээрээс нь taxi-ний үйлчилгээ хямд болохоор, хаалган дээрээс машин дуудаад, хаалган дээр буугаад байхад гайгүй.

Эмхэтгээд хэлэхэд, хэрвээ гэр бүл нтргүй бол, энд ирсэн нь л дээр юм шиг санагдсан. Мэдээж хүн хүний бодол, эрхэмлэх зүйл өөр.