A/B Testing

A/B Testing-ын талаар ярья. Энэ удаад, технологийн талаас нь биш, яг юу болох, яагаад хэрэгтэй вэ гэдэг талаас нь ярья.
Нэг жишээ авья. Counter Strike тоглоом анх эхлэхдээ 800$-тай эхэлдгийг бараг бүгд мэдэж байгаа байх. Мөн, нийт мөнгөний хэмжээ 16.000$-оос хэтэрдэггүй.
Тэгвэл эдгээр тоог яаж шийдэх вэ? Counter Strike-ыг бүтээгчид, A/B testing ашигласан үгүйг мэдэхгүй, тэгэхдээ ямар ч байсан нэг нөхөр дуртай тоогоо хэлээд 800$, 16.000$ гэсэн 2 тоог шийдээгүй нь ойлгомжтой. Тэгвэл яаж шийдэх вэ?
Мэдээж судалгаа хийнэ. Тоглоомоо release хийснийхээ дараа, хэрэглэгчдээ хэсэг бүлэг болгож хуваагаад, 400$, 500$, 600$, 700$, 800$, 900$ гэх мэт мөнгийг анх өгнө. Бас бүлэг тус бүрт 14.000$, 15.000$, 16.000$, 17.000$ гэх мөнгүүдийг дээд хязгаар болгон тогтоож өгнө.
Дараа нь тоглогчид 1 удаа тоглохдоо хэр удаан тоглож байна, өдөрт хэдэн удаа тоглож байна, амьдралынхаа турш хэр их тоглож байна, хэр их мөнгө энэ тоглоомонд зарцуулж байна, гээд янз бүрийн үзүүлэлтийг харна.
Үр дүн дээр нь үндэслэн эдгээр тоонуудыг шийднэ. Зөвхөн шинэ бүтээл гэлтгүй, шинэ feature-үүд дээр ч адил өргөн ашиглана.
Ер нь бол ийм л зүйл. Яаж хэрэгжүүлэх нь хөгжүүлэгчдийн сонголт. Жишээ нь user id-ын сүүлийн 2 орон 00-17 бол бүлэг 1, үлдсэн нь бүлэг 2 ч гэх юмуу ангилна гэсэн үг.
Авсан жишээ жаахан авцалдахгүй байсан бол, уучлаарай.
Have a good weekend!