July 2013

DNA ба бидний амьдрал

Юуны өмнө, би мэргэжлийн хүн биш тул алдсан, эсвэл буруу ойлгосон зүйл байж магадгүй тул, засч залруулах зүйл байвал хэлж өгөөрэй.

Өчигдөр DNA-ын тухай нэвтрүүлэг үзлээ. DNA-д ойролцоогоор 3 тэрбум орчим base pair байдаг ба, тэдгээр нь бидний тухай бүх мэдээллийг агуулдаг юм байна. Сүүлийн үед тэдгээрийг уншиж тайлах туршилтууд маш ихээр явагдаж байгаа бөгөөд, ойрын ирээдүйд 1000$ төлөөд л DNA-ээ тэр чигээр нь бүрэн уншуулдаг цаг ирэх юм шиг байна. Эрүүл мэндийн салбарт ч бас DNA-г өргөнөөр ашиглаж байгаа юм байна. Тэгээд жишээ болгож 2 өвчтөний тухай гаргаж байна.

Эхнийх нь уушигны хорт хавдартай өвчтөн. Хавдар нь нэлээн хүнд шатандаа ороод зогсоо зайгүй ханиалгадаг болсон. Тэгээд эмч нь DNA-ын шинжилгээ хийж хавдар үүсгэж байгаа шалтгааныг нь тодруулаад, тэр шалтгааныг нь эмчлэх гэж оролдтол сарын дараа, ханиалгахаа больж, бас хавдар нь бараг байхгүй болсон байна.

2 дахь нь нэг жаахан хүүхэд. Хоол идэж чаддаггүй. Гэдэс нь цоорхой ч гэлүү дээ. Тэгээд эмч нар яаж ч судлаад ямар өвчин гэдгийг нь оношилж чадахгүй. Тэгээд тэр хүүхдийн DNA-г эрүүл хүний DNA-тэй харьцуулж үзсэн юм байна. Эрүүл хүнийхээс өөр байгаа цуваануудыг судлаад үзтэл XPC гэдэг gene нь тэр өвчнийг гол шалтгаан байж. Тэгээд тэр XPC рүү нь хандсан эмчилгээ хийтэл, хүүхэд эв эрүүл болсон байна.

Саяхан л гэхэд, алдар жүжигчин  Angelina Jolie, хөхний хорт хавдар тусах магадлалтай гээд хөхөө тайруулсан. Тэр магадлалыг тогтоохдоо BRCA гэдэг gene-ы тусламжтайгаар тогтоодог юм байна.

Тэгээд тэр нэвтрүүлгийн хөтлөгч залуу нь өөрийнхөө DNA-г https://www.23andme.com/ гэдэг site-аар шинжлүүлж байна. Энэ site-нь шүлснээс хүний DNA-г уншаад, 250 гаруй өвчний тусах магадлалыг гаргадаг юм байна. Дэлхийн хаанаас ч, нэг тусгай саванд шүлсээ хийгээд явуулахад л хангалттай. Оношилж байгаа арга нь, ямар нэгэн өвчтэй хүмүүсийн DNA-г цуглуулаад, тэдгээр хүмүүсийн DNA дахь хоорондоо төстэй, гэхдээ эрүүл хүнийхээс ялгаатай хэсгийг цуглуулж архив үүсгээд, тэгээд тэрэнтэйгээ харьцуулж магадлалыг гаргадаг юм байна.

Мэдээж хүмүүсийн дунд тусаагүй өвчнийхөө тусах магадлалыг мэдэж, сэтгэл санаагаар унаад яахав гэх хүмүүс олон байх. Харин эсрэгээрээ, тусах магадлалаа мэдээд, эртхэн амьдралынхаа хэмнэлийг өөрчлөөд, тусах магадлалаа багасгах нь бас нэгэн сонголт ч байж мэдэх юм.

Бас нээрээ Хятад-д DNA-ын шинжилгээгээр хүүхдүүдийн далд авъяасыг хэлж өгдөг үйлчилгээ нээгдсэн гэсэн.

Монголчууд бид, лам бөө нтр-ээс ирээдүйгээ асуух дуртай хүмүүс. DNA-ын шинжилгээ нь лам, бөө-ийн таамаглалаас арай дээр ч байж болох юм.