Өдийг хүртэл, ихэвчлэн client side програмууд бичиж байсан болохоор IDE ашиглаж бичдэг байлаа. Харин саяхнаас server side програм бичиж үзэж байгаа юм. Өмнөх бичлэг дээр дурдсанаар, server дээрээ шууд code-оо бичээд явах нь амар болохоор Vim ашиглаж байгаа. Харин одоохондоо Vim-ыг сайн ашиглаж чадахгүй байгаа болохоор, mouse ашигладаг болговол арай хялбар юм болов уу гэж бодтол, OS X-ын үндсэн terminal нь mouse-тай нэг л сайн ажиллаж өгдөггүй юм байна. Интернет-ээс хайтал, ALT товч дарангаа mouse дээрээ дарвал болдог л юм шиг байна. Тэгэхдээ л хэрэглэхэд нэг л эвгүй юм. Тэгтэл iTerm2 гээд дажгүй terminal байдаг юм байна. Command+Enter дарангуут шууд дэлгэц дүүрэн болоод, Command+Tab дарангуут шинэ цонх үүсээд, бас Command+Left/Right-аар tab хоорондоо шилжээд амар юм. Бас mouse ажиллана.
Тэгээд нэгэнт олон цагаар iTerm2-ын дэлгэцийг ширтэж суух юм чинь, нүдэнд эвтэйхэн color theme сонгох хэрэгтэй байх. Хайж явтал Tomorrow Theme гээд дажгүй color theme-үүд байна. Зөвхөн iTerm2 гэлтгүй өөр олон IDE болон editor-үүдэд зориулсан file-ууд байна. Миний яг одоо хэрэглэж байгаа нь бол Tomorrow Night гэдэг нь, дараах байдлаар харагдана.