Японд амьдардаг болохоор, бас яагаад ч юм, Япон компани үйлчилгээ сайтай гэдэг мухар сүсэг маягийн зүйлтэй болчихсон болохоор, Японы SAKURA Internet гээд компаниас shared host авлаа. Зөвхөн блог хөтлөх төдий болохоор, standart plan-ыг нь сонголоо. Нэг таалагдсан зүйл нь SSH холболт зөвшөөрөгдсөн. Нээрээ өмнө нь barbayar.com гэсэн хаягтай байсан ч, тэр хаягаа буцааж олж чадаагүйн улмаас barbayar.net гэсэн шинэ хаяг авлаа. Одооноос barbayar.net гэсэн хаягаар явах байх.
Бас блог хөтлөхөд хамгийн тохиромжтой CMS гээд интернетээс хайтал WordPress гэдэг CMS нэлээн дажгүй юм шиг болохоор нь, блогоо түүн дээр хөтлөх боллоо.
WordPress нь Англи хэл дээр, бас би блогоо Монгол хэл дээр хөтөлж байгаа болохоор, зарим нэгэн зүйлийг нь орчуулахыг хүслээ. Баахан интернетээр хайсны үр дүнд бага сага мэдээлэл олж авлаа.
Юуны түрүүнд тохиргооны file(wp-config.php
) дээр хэлээ тохируулж өгнө. Үүний тулд дарах өөрчлөлтийг хийнэ.