iTerm2 болон Color Themes

Өдийг хүртэл, ихэвчлэн client side програмууд бичиж байсан болохоор IDE ашиглаж бичдэг байлаа. Харин саяхнаас server side програм бичиж үзэж байгаа юм. Өмнөх бичлэг дээр дурдсанаар, server дээрээ шууд code-оо бичээд явах нь амар болохоор Vim ашиглаж байгаа. Харин одоохондоо Vim-ыг сайн ашиглаж чадахгүй байгаа болохоор, mouse ашигладаг болговол арай хялбар юм болов уу гэж бодтол, OS X-ын үндсэн terminal нь mouse-тай нэг л сайн ажиллаж өгдөггүй юм байна. Интернет-ээс хайтал, ALT товч дарангаа mouse дээрээ дарвал болдог л юм шиг байна. Тэгэхдээ л хэрэглэхэд нэг л эвгүй юм. Тэгтэл iTerm2 гээд дажгүй terminal байдаг юм байна. Command+Enter дарангуут шууд дэлгэц дүүрэн болоод, Command+Tab дарангуут шинэ цонх үүсээд, бас Command+Left/Right-аар tab хоорондоо шилжээд амар юм. Бас mouse ажиллана.

Тэгээд нэгэнт олон цагаар iTerm2-ын дэлгэцийг ширтэж суух юм чинь, нүдэнд эвтэйхэн color theme сонгох хэрэгтэй байх. Хайж явтал Tomorrow Theme гээд дажгүй color theme-үүд байна. Зөвхөн iTerm2 гэлтгүй өөр олон IDE болон editor-үүдэд зориулсан file-ууд байна. Миний яг одоо хэрэглэж байгаа нь бол Tomorrow Night гэдэг нь, дараах байдлаар харагдана.