Vagrant болон Docker-ын тухай хальт

Бараг бүх startup компаниуд энэ 2 tool-ыг ашигладаг байх. Startup гэлтгүй томууд нь ч бас ашигладаг байх л даа.
Ямар тохиолдолд ашиглавал зүгээр вэ гэдгийг хальт тайлбарлах гэж оролдъё.
Ямар нэгэн систем хөгжүүлээд дууссаныхаа дараа, бид нар серверрүүгээ кодоо deploy хийдэг. Тэр үед янз бүрийн л асуудалтай тулгарч байсан байлгүй.
Яагаад хөгжүүлж байхад асуудал гараагүй хэрнээ, яг production сервер рүүгээ deploy хийх үед асуудал гарав?
Яагаад гэвэл, хөгжүүлж байгаа орчин(development environment) чинь бүтээгдхүүн болж ажиллах орчин(production environment)-оос чинь өөр байгаа болохоор.
Ихэнх тохиолдолд, Vagrant болон Docker-ыг ашиглахгүйгээр, production-тай яг адилхан орчин үүсгэхэд хэцүү. Ихэнх сервер-үүд Linux based, харин хөгжүүлэгчид ихэвчлэн Mac OS X эсвэл Windows ашигладаг. Mac OS X-ын хувьд UNIX based болохоор, Windows-ыг бодвол арай дээр ч гэсэн, 100% ижилхэн орчин үүсгэхэд бас л хүндрэл гарна.
Ижилхэн орчин гэдгээр би, яг адилхан OS version, яг адилхан PHP version, яг адилхан Ruby version, яг адилхан MySQL version тэй байхыг илэрхийлж байгаа шүү.
MySQL-ын жижиг version-ын өөрчлөлт хүртэл, системээс чинь хамаараад, өөр ажиллах тохиолдол үүсч болно.

Vagrant
Веб хуудас: https://www.vagrantup.com/
Энэ tool нь VirtualBox ашиглан, virtual machine үүсгэн, тэрэн дээр өөрийн чинь хүссэн орчинг бүрдүүлдэг tool юм.
Ашиглахад их энгийн. Vagrantfile дотор, ямар virtual machine үүсгэмээр байгаа, ямар OS ашигламаар байгаа, OS-ээ initialize хийсний дараа юу юу суулгамаар байгаагаа бичиж өгөөд л болоо. Vagrantfile-аа үүсгэсэнийхээ дараа дараах 2 мөр коммандыг бичихэд л хангалттай.

vagrant up // Virtual Machine-ийг initialize хийх
vagrant ssh // SSH-ээр Virtual Machine-рүүгээ орох

Vagrant-ын веб хуудас руу нь ороод харвал, Vagrantfile хэрхэн үүсгэх талаар, их дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
TIP: Synced Folders үүсгэхдээ NFS ашиглавал, мэдэгдэхүйцээр хурдан ажиллана.

Docker
Веб хуудас: https://www.docker.com/
Зорилгын хувьд бол Vagrant-тай бараг төстэй. Тэгэхдээ Docker нь олон Linux based VM үүсгэх үед kernel-ээ share хийдэг юм. Хэрвээ чи Linux ашигладаг бол, чиний ашиглаж байгаа Linux-ын kernel-ийг шинээр үүсгэх OS-ынхээ kernel-ын оронд ашиглана гэсэн үг. Mac OS X болон, Windows-ын хувьд kernel share хийх боломжгүй тул, эхлээд VirtualBox-оор Linux OS-тэй virtual machine үүсгээд, тэрэн дээрээ container үүсгээд явна. Kernel-ээ share хийж байгаа болохоор, Vagrant-ыг бодвол арай хөнгөхөн ажиллана. Тэгэхдээ Mac OS X болон Windows дээр ашиглах гэж байгаа бол, Vagrant-аас ямар ч ялгаагүй. Харин олон container үүсгэх гэж байгаа бол, Docker-нь хамаагүй илүү байх.

Эцэст нь
2-уулаа сурахад нээх хүнд зүйл биш болохоор, завтай үедээ 2-ууланг нь туршиж үзэж байгаад сурсан нь дээр. Манай компаний хувьд, Vagrant-уудаа Dockerize хийж байгаа. Тэгэхдээ “No Silver Bullet”. 2-ууланг нь сурч байгаад, хэрэгцээндээ тохируулж алийг нь ашиглахаа шийдвэл зүгээр.