2014

WHR-HP-G300N + OpenWrt + OpenVPN + PIA = Privacy

Ойрд блог бичээгүй юм байна. Ажил гэр 2-ын хооронд өдөр өнгөрөөд байгаа болохоор бичих ч зүйл алга.
Сая сүүлийн хэд хоног router-тэй зууралдаад. Би Private Internet Access(цаашид PIA гэж товчлоно) гэдэг компаны Virtual Private Network(цаашид VPN гэж товчлоно) ашигладаг юм. Laptop дээрээ програмыг нь суулгаад нээх асуудалгүй ашиглаж байсан юм. Тэгээд, нэг өдөр VPN-ээ асаачихсан үедээ Chromecast руугаа видео шидэх гэтэл, Chromecast компьютер дээр гарч ирдэггүй. Харин VPN-ээ унтраахаар гарч ирээд байна. Уг нь IP-аар ping хийхээр хариу өгөөд байгаа юм. Харин hostname-ээр нь ping хийхээр хариу өгдөггүй. Тэгээд интернетээр хайж байтал, угаасаа VPN асаачихаар, Chromecast гарч ирэхээ больчихдог юм байна.
Тэгээд шийдэл хайж байтал, router дээрээ OpenVPN-ээ тохируулвал, Local Area Network(цаашид LAN гэж товчлоно) дахь бүх төхөөрөмжүүд интернет рүү гарахдаа VPN-ээр дамжиж гарах юм байна. Угаасаа, ойлгомжтой л доо, зүгээр router дээр OpenVPN тохируулж болдог гэж мэдээгүй байсан юм. Жишээ нь би гэрээсээ www.google.com-руу орлоо гэхэд доорхи зураг шиг мэдээлэл дамжина гэсэн үг.
Untitled Diagram
OpenVPN нь өндөр нууцлалттай тул, намайг интернэтээр юу хийж байгааг мэдэх боломжгүй гэсэн үг. Дээрээс нь PIA нь дэлхийн нэлээн олон оронд сервер-үүдээ байрлуулсан тул, зарим нэг газар зүйн байрлалаар хязгаарлалт хийсэн веб сайт руу хандах боломжтой болж байгаа юм.
Янз бүрийн аргаар VPN үүсгэх боломжтой бөгөөд, миний мэдэхээр PPTP, L2TP/IPSec, OpenVPN. Энэ хуудсан дээр энэ 3 аргыг гоёоор харьцуулсан байна. Ер нь бол PPTP-г ерөөсөө битгий ашигла, болохгүй бол L2TP/IPSec-г ашигла, боломжтой бол OpenVPN-ыг ашигла гэсэн байгаа.
За тэгэхээр router дээрээ OpenVPN тохируулах ажилдаа оръё.

Continue reading…