SAKURA Internet болон WordPress

Японд амьдардаг болохоор, бас яагаад ч юм, Япон компани үйлчилгээ сайтай гэдэг мухар сүсэг маягийн зүйлтэй болчихсон болохоор, Японы SAKURA Internet гээд компаниас shared host авлаа. Зөвхөн блог хөтлөх төдий болохоор, standart plan-ыг нь сонголоо. Нэг таалагдсан зүйл нь SSH холболт зөвшөөрөгдсөн. Нээрээ өмнө нь barbayar.com гэсэн хаягтай байсан ч, тэр хаягаа буцааж олж чадаагүйн улмаас barbayar.net гэсэн шинэ хаяг авлаа. Одооноос barbayar.net гэсэн хаягаар явах байх.

Бас блог хөтлөхөд хамгийн тохиромжтой CMS гээд интернетээс хайтал WordPress гэдэг CMS нэлээн дажгүй юм шиг болохоор нь, блогоо түүн дээр хөтлөх боллоо.

WordPress нь Англи хэл дээр, бас би блогоо Монгол хэл дээр хөтөлж байгаа болохоор, зарим нэгэн зүйлийг нь орчуулахыг хүслээ. Баахан интернетээр хайсны үр дүнд бага сага мэдээлэл олж авлаа.

Юуны түрүүнд тохиргооны file(wp-config.php) дээр хэлээ тохируулж өгнө.  Үүний тулд дарах өөрчлөлтийг хийнэ.

Өмнө нь: define('WP_LANG', '');
Дараа нь: define('WP_LANG', 'mn_MN');

Энэ өөрчлөлтийг хийснээр, хуудсныг ачааллах үед үгнүүдээ Монгол хэлний language file(wp-content/languages/mn_MN.mo)-аас унших юм. Харин одоо mn_MN.mo гэсэн file-аа үүсгэх хэрэгтэй. Энэ хуудсыг харвал 70% орчим нь орчуулагдсан бэлэн language file байгаа л юм шиг байна. Тэгэхдээ би өөрийнхөөрөө орчуулахыг хүслээ.

Тэгэхийн тулд 2 зүйл хэрэгтэй. Эхнийх нь WordPress POT file. Энэ file нь шинэ language file үүсгэхэд хэрэглэгдэх template file юм. Харин дараагийх нь Poedit гэдэг програм. Энэ програм болон template file-ын тусламжтайгаар mn_MN.po, mn_MN.mo гэсэн language file-аа үүсгэх боломжтой. Үүсгэсэн 2 file-аа wp-content/languages дотор хуулахад л хангалттай.

Зарим нэгэн theme болон plugin-ууд нь WordPress-ын language file-аас гадна, өөрсдийн language file-тай байх тохиолдол байна. Жишээ нь миний хэрэглэж буй Twenty Eleven гэх theme-ын language file wp-content/themes/twentyeleven/languages дотор байрлана. Доторх twentyeleven.pot гэх template file болон Poedit-ын тусламжтайгаар Twenty Eleven-ы Монгол хэлний language file-ыг үүсгэх боломжтой юм.

Мөн, дараах plugin-уудыг санал болгож байна.